Энэтхэгийн Нью Дели хотод даваа гарагийн орой хүчтэй дэлбэрэлт болжээ. Хотын хүн олноор цугладаг дүүрэгт, тодруулбал Лал Кила түүхэн дурсгалт газар болоод метроны буудлын дэргэдэх замын гэрлэн дохион дээр зогсч байсан машин дэлбэрснээс 9 хүн амиа алдаж, 20 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Орон нутгийн эрх баригчид дээрх хэрэг явдлыг санаатайгаар зохион байгуулсан алан хядах ажиллагаа гэж үзэн, терроризмтай тэмцэх хэлтэс, цагдаагийн тусгай албаныхан мөрдөн шалгах ажил явуулж эхэлжээ. Хэрэг явдал болсон газарт гэрлэн дохионы ойролцоо бага хурдтай явсан машин дэлбэрч, улмаар ойролцоо нь байсан 6 машин, 3 мотоцикл өртөн шатсан байна. Нью Делид болсон хэрэг явдал Энэтхэгийн Харьян мужийн Фаридабад хотооос их хэмжээний тэсрэх бөмбөг, зэр зэвсэг бүхий нууц агуулах илрүүлсний дараахан болжээ. Хууль хүчнийхэн сүүлийн үед исламын салан тусгаарлах бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжсэн гэж үзэж байна.
Орчуулсан Б.Оюун