ФРАНЦЫН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ШОРОНГООС БАТЛАН ДААЛТААР СУЛЛАЖЭЭ

Admin
2025/11/11

Францын экс ерөнхийлөгч Николя Саркозиг Парис хотын шүүх давж заалдах шатны хэргийг мөрдөн шалгах хугацаанд батлан даалтаар суллах шийдвэр гаргалаа. Саркозиг батлан даалтаар суллах хүсэлтийг түүний өмгөөлөгчид төдийгүй прокурорын албанаас гаргаж байжээ.

Францын экс ерөнхийлөгч Санта дахь урьдчилан хорих төвд 20 хоног саатуулагдсаны дараагаар батлан даалтаар гарсан байна. Николя Саркозиг суллахдаа түүнийг Франц орныг орхин гарах, мөн улсынхаа хуульзүйн яамны ямарваа албан тушаалтантай холбогдохыг хоригложээ. Саркозиг хоригдож байх хугацаанд Францын хуульзүйн яамны тэргүүн Жеральд Дарманен түүнийг шоронд эргэж очиж байжээ. 

Парис хотын шүүх экс ерөнхийлөгчийг батлан даалтаар суллах шийдвэр гаргасны дараагаар Николя Саркози цагийн дараа шоронг орхин явжээ. Санте дахь шоронгоос Саркозиг түүний гэргий Карла Бруни ирж гаргасан байна. Улмаар экс ерөнхийлөгчийг суулгасан машин цагдаагийн тусгай хамгаалалтан дор Парис хотын 16-р тойрогт байрлах гэрийг нь зүглэн оджээ.

Николя Саркози Францын төрийн тэргүүнээр 2007-2012 оны хооронд ажиллаж байсан. Түүнийг Ливийн экс дарангуйлагч Муаммар Каддагийн засгийн газартай ойр ажиллаж, түүний сонгуулийн кампанит ажлыг хууль бусаар санхүүжүүлсэн хэрэгт гэм буруутай гэж тооцон 5 жилийн хорих ял оноон, өнгөрсөн 10-р сарын 21-нд Парис дахь Ля-Санте шоронд шилжүүлэн хориод байжээ.

Николя Саркози улсынхаа түүхэнд хорих ял сонсч, биеэр эдэлж байгаа анхны төрийн дээд албан тушаалтан болжээ. 

Орчуулсан Б.Оюун 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow