КРЕМЛЬ ПУТИН, ЗЕЛЕНСКИЙ НАРЫН УУЛЗАЛТЫН НӨХЦЛИЙГ НЭРЛЭЖЭЭ

Admin
2026/04/23

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков Орос, Украины төрийн тэргүүн нарын нүүр тулсан уулзалт явуулах нөхцөл шаардлагын талаар мэдээлэл хийлээ. Песковын мэдээлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины тэргүүн Владимир Зеленский нарын уулзалтыг талууд зөвхөн эцсийн тохиролцоонд хүрэх нөхцөлтэйгээр явуулах боломжтой гэжээ.

Тодруулбал Путин, Зеленский нарын уулзалт тодорхой зорилго чиглэлтэй, үр дүнд хүрэх нөхцөлтэйгээр явагдах ёстой. Түүнээс биш зүгээр нэг ээлжит уулзалт хийх шаардлага  байхгүй гэдгийг тэмдэглэн Оросын тэргүүн Украины ерөнхийлөгчийг Москвад хүссэн цагт нь хүлээн авч уулзахад бэлэн гэдгийг тодруулжээ.

Түүнчлэн Песков Кремль Америкийн тусгай элч Стивен Уиткофф болон Цагаан ордны тэргүүний хүргэн Жаред Кушнер нартай уулзахад хэзээд бэлэн байгааг мөн тэмдэглэн хэлсэн байна.

Он гарснаас хойшхи хугацаанд Орос, Украин, Америкийн талууд нийт гурван удаагийн уулзалт явуулж, хамгийн сүүлд Женев хотноо 2-р сарын 17-18-ны өдрүүдэд хэлэлцсэн ч Ойрхи Дорнодын бүс нутгийн хямралаас шалтгаалан завсарлага аваад байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow