НИЙСЛЭЛИЙН УНДНЫ УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ТОГТВОРТОЙ ХАНГАХ “ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” БАРИГДАНА

Admin
2026/04/22

50 сая шоо метр хүртэл ус хуримтлуулах усан сантай “Туул усан цогцолбор”-ыг бүтээн байгуулах төслийн ажил эхэллээ. 2026-2033 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэхүү төслийн суурь судалгааны ажлыг Бүгд найрамдах Энэтхэг улсын “Калпатару Прожектс Интернэшнл” компани боловсруулж байна. Усан сан ашиглалтад орсноор нийслэлийн ундны усны хэрэглээг тогтвортой хангах, үерийн үеийн оргил урсацыг сааруулах, Туул голын урсацыг зохицуулах боломж бүрдэнэ. Мөн ган гачигтай үед голын урсацыг тэтгэх, гүний усны хэт ашиглалтыг бууруулах, экосистемийг хамгаалахад чухал нөлөөтэй юм. Усан цогцолбор нь усан сангаас гадна ус дамжуулах шугам, цэвэршүүлэх байгууламжийг хамарсан цогц шийдэл болж байгаагаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болох нь ээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow