Болгарт явагдсан парламентын ээлжит бус сонгуульд энэ улсын Ерөнхийлөгч асан Румен Радевын удирдлаган дорх “Прогрессив Болгар” нам тэргүүлжээ. Болгарын Сонгуулийн Төв хорооны мэдээллээр бүх саналын хуудсыг тоолсны дараах байдлаар Радевын нам сонгогчдын 44.5% авсан дүнтэй байна. Тэгвэл "Болгарын Европын хөгжлийн төлөөх иргэд", “Ардчилсан хүчний Холбоо” эвсэл 13.3%-ийн саналаар хоёрт, "Өөрчлөлтийг үргэлжлүүлье" болон "Ардчилсан Болгар" намуудын эвсэл 12.6%-ийн саналаар тус тус удаалжээ. .
Болгарт өнгөрсөн ням гарагт явагдсан парламентын сонгууль нь сүүлийн таван жилд явагдсан найм дахь парламентын ээлжит бус сонгууль болжээ.
Сонгогчдын дийлэнх нь 62 настай Радевыг авлигад идэгдсэн Балканы хойгийн энэ улсад шинэ эхлэл тавих чадвартай улс төрч гэж үзэж байна. Радев Европын асуудлаар хатуу байр суурь баримтлагч улс төрч. Тийм ч учраас славян болон үнэн алдартнууд зэрэгцэн аж төрдөг Европын холбооны ядуу буурай улс орноо Оростой харилцаагаа сэргээх замаар хөгжүүлэх бодлого баримталж байгаа юм.