АНУ, Ираны хооронд хоёр долоо хоногийн хугацаатай түр эвлэрэл байгуулсан гэсэн мэдээлэл тарсны дараагаар дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом уналаа.
Зургаадугаар сард нийлүүлэх Brent маркийн нефтийн фьючерс үнэ өмнөх өдрийн арилжааны ханшаас 12.6 хувиар унаж, нэг баррель нь 91.92 ам.доллар болсон нь гуравдугаар сарын 23-наас хойш анх удаа 92 ам.доллароос доошилсон үзүүлэлт болжээ.
Тэгвэл WTI маркийн нефтийн 5-р сарын фьючерс үнэ 16.6 хувиар буурч, 94.1 ам.доллар болсон байна.