Евро 2 стандартын шатахуун хүхрийн агууламж өндөр, яндангаас гарах хорт хий, тоосонцор их, тэр хэрээр байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, агаарын бохирдол үүсгэдэг. Иймд Улаанбаатар хотын захиргаа болон Байгаль орчны яамнаас ирэх зургаадугаар сараас эхлэн нийслэлд Евро 2 шатахуун хэрэглүүлэхгүй, зөвхөн Евро 5 стандартын шатахуун хэрэглэж эхлэх шийдвэр гаргасан билээ. Евро 5 стандартын шатахуун нь хүхэр бага ялгаруулдаг, орчин үеийн хөдөлгүүрт тохиромжтой, агаар бохирдуулах нөлөөлөл нь хэд дахин бага юм. Тэр хэрээр үнэ өсөх магадлалтай ч түр зуурын эрсдэл юм. Гол нь зүгээр нэг шатахууны хэрэглээг өөрчлөх бус агаарын чанарын асуудал болон хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлүүдийг багасгах бүрэн боломжтой шийдвэр билээ.