"БУСАДДАА АЖИЛЛАХ БОЛОМЖ ОЛГОХ ЁС СУРТАХУУН НАДАД БИЙ"

Admin
2026/04/02

Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Надтай холбоотой мэдээллүүд цэвэр гүтгэлэг гэдгийг хэлэхийг хүсч байна. Хууль хяналтын байгууллагад өөрөө шалгуулна. Гадаад харилцааны сайдаар улиран ажиллах тухайд, одоогийн байдлаар надад санал тавиагүй байна. Миний хувьд ч мөн адил аль нэг сайдаар ажиллахаар саналаа өгсөн зүйл байхгүй. Энэ албан тушаалд хэн ч өрсөлдөж болно. МАН дотроо бид өрсөлдөж ч болно. Намынхаа удирдлагуудын нэр дэвшүүлсэн УИХ-ын даргад нэр дэвшүүлэх хуралд оролцоод л явж байна.

Хэрэв надад санал тавивал үргэлжлүүлэн ажиллана. Ерөнхий сайд Н.Учралын хэлсэн шиг бидэнд суралцах хугацаа байхгүй байна. Бид их эмзэг цаг үед ажиллаж байна. Санал тавихгүй бол би өөрөө ажиллая гэж зүтгэхгүй гэдгээ хэлмээр байна. Бусдадаа ч мөн ажиллах боломж олгох ёс суртахуун надад бий" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow