НАСА ХАГАС ЗУУНЫ ДАРАА САР ЛУУ ХӨЛӨГ ИЛГЭЭНЭ

Admin
2026/04/01

НАСА дэлхийн мөнхийн дагуул сар луу жолоодлоготой “Артемид-2” экспедицийг илгээнэ. Хүн анх саран дээр бууснаас хойш хагас зуун буюу тодруулбал 54 жилийн дараа Канавералын хошуунаас өнөөдөр жолоодлоготой сансрын хөлөг хөөргөж байна.

Энэ удаад “Артемид” хөлгийн 4 астронавт саран дээр буулт хийлгүйгээр 10 хоногийн хугацаагаар сарыг тойрон нислэг үйлдэнэ.

НАСА, 2028 онд саран дээр хүн буулгахаар төлөвлөж байгаа. Харин тэр болтол дэлхийн дагуул руу ээлж дараалан экспедици илгээн байнгын бааз байгуулах үйл явцыг явуулна.

НАСА-ийн сар луу илгээж байгаа “Орион” хөлөг нислэгийн төлөвлөсөн хугацаа буюу 4-р сарын 1-нд цаг агаарын байдал, мөн бусад гэнэтийн хүчин зүйлээс шалтгаалан хөөрч чадахгүй бол 6 хоногийн дотор багтаан дараагийн нислэгийн товыг тогтооно.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow