НЕТАНЬЯХУ: ИРАНЫ ДАЙНЫ ҮЙЛ ЯВЦ ИД ДУНДАА ЯВЖ БАЙНА

Admin
2026/04/01

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ираны эсрэг дайн тулаан ид дундаа үргэлжилж байгааг тэмдэглэн хэллээ. Ираны эсрэг Америк, Израилийн явуулж байгаа цэргийн мөргөлдөөн дэгдээд бүтэн сарын хугацаа өнгөрөөд байна.

ЦАХАЛ-ын мэдээлж байгаагаар Израилийн арми Ираны эсрэг дайралтаа дахин хэдэн долоо хоногийн хугацаагаар үргэлжлүүлэн явуулахад бэлэн байгаа юм.

Тэгвэл Ираны парламентын комисс Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байгаа хөлөг онгоцнуудаас татвар төлбөр авах төлөвлөгөөг дэмжлээ. Төлөвлөгөөний дагуу Америк болон Израилийн хөлөг онгоцнуудад, мөн Ираны эсрэг хоригт нэгдсэн орнуудын хөлгийг нэвтрүүлэхгүй байхаар тусгажээ.

Нетаньяху Америкийн Newsmax сувагт өгсөн ярилцлагадаа Израилийн цэргийн зорилго чиглэл болоод дайн үргэлжлэх хугацааны талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Гэхдээ Ираны террорист дэглэмийн дэд бүтцийг устгахад чиглэсэн цохилтыг хангалттай өгч байгааг тэмдэглэн хэлсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow