"МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ" ӨДӨРЛӨГ БОЛНО
2026 оны 4 сарын 5-нд "Монгол хүний эрүүл жаргалтай амьдралын төлөө" өдөрлөг Блью Скай зочид буудлын Эмералд танхимд болох гэж байна. Өдөрлөгт Монгол улсын эмэгтэйчүүдийн, элэгний хавдрын, гэмтлийн нэр хүндтэй 10 гаруй эмч иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм. Шинжилгээний хариу, зургаа авч очоод шууд зөвлөгөө авах боломжтой. Түүнчлэн өдөрлөг дээр урлагийн тоглолт болж, очсон хүмүүсийн дунд азын сугалаа, асуулт хариултын тэмцээн зохион байгуулах бөгөөд хонжворт Япон улсад үйлдвэрлэсэн өндөр чанартай бүтээгдэхүүнүүд байх ажээ. Мөн “Team Oligonol Mongolia” багийн алдартнуудтай зургаа авахуулж, дэний нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлэхээр зорьж буй төслүүдтэй танилцана.