УИХ-ЫН ДАРГА СОНГОГДТОЛ УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ТУХАЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ

Admin
2026/04/01

ИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.01/ хуралдаанаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалт туссан хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас дээрх хуулийн төслийг УИХ-ын шинэ дарга сонгогдтол хэлэлцүүлгээс хойшлуулж өгөх хүсэлт гаргасан байна.  Иймээс төслийн хэлэлцүүлгийг хойшлуулаад байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД:

Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,

Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,

Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан.


Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгасан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгасан юм.

МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд болсон тул УИХ-ын даргыг шинээр тодруулах шаардлага үүсэж байгаа билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow