ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ КАРЛ ЛАГЕРФЕЛЬДЫН ТАНСАГ ХАРШИЙГ ХУДАЛДАНА

Admin
2026/04/01

Дэлхийн загварын тайзнаа өөрийн гэсэн нэр хүндээ бүтээж, загварын ертөнцийн хүчирхэг зохион бүтээгчдийн нэг байсан Германы дизайнер Карл Лагерфельдын тансаг зэрэглэлийн харшийг худалдахаар болжээ.

2019 онд таалал төгссөн нэртэй загвар зохион бүтээгч амьд ахуйдаа хэд хэдэн байшин, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, түүнийг “тансаг харш цуглуулагч” гэдэг байжээ.

Тэгвэл Лагерфельдын Парисаас холгүй байрлах 18-р зууны үеийн тансаг харшийг 2,7 сая еврогоор худалдах гэж байна. Нийт 500 м/кв талбайтай харшийг 1749 онд барьж, сурвалжит гэр бүл үе удам дамжин амьдарч байгаад 1930-аад оны үед Францын кино жүжигчин Рене Сен-сир амьдарч байжээ. Мөн энэ харшид Монакогийн гүнж Каролина хэсэг амьдарч харшийг эзэмшдэг байсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow