МОНГОЛ УЛСЫН 3X3 ШИГШЭЭ БАГ СИНГАПУРЫГ ЗОРИЛОО

Admin
2026/04/01

“Азийн аварга” шалгаруулах тэмцээн Сингапур улсын Kallang бүсэд 2026 оны дөрөвдүгээр сарын 1-5-нд зохион байгуулагдах гэж байна.Энэхүү тэмцээнд  оролцохоор Монгол Улсын 3x3 шигшээ баг Сингапурыг зорилоо. Энэ жил тивийн 45 улсаас 43 нь оролцохоор болсон байна.

Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй багууд хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлнэ. Манай эрэгтэй баг “А” хэсэгт, эмэгтэй баг “В” хэсэгт багтсан.

Тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Филиппин, Тайланд, БНСУ, Вьетнам, Энэтхэг, Казахстан, Малайз зэрэг 20 гаруй багууд өрсөлдөхөөр болсон. Эдгээр багуудаас хэсэг бүрийн аварга баг топ багуудтай сүүлийн шатанд тоглох эрхийг авах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow