Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Израиль Америкийн талын Иран улс руу өгсөн цохилт дайралтын дүнд Тегеран цаашид цөмийн уран баяжуулж, баллистик пуужин бүтээх чадамжгүй болсон гэж мэдэгдлээ.
Times of Israel сонины мэдээлснээр Иран улс энэ удаагийн дайны явцад бүс нутаг дахь нөлөөллөө алдаж, хүч нь доройтсон, харин эсрэгээр Израилийн нэр нөлөө нэмэгдэж, өргөжин тэлж байгааг ерөнхий сайд Нетаньяху засгийн газрын хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдсэнийг онцолжээ.
Энэ хурал дээр Израилийн Ерөнхий сайд Ираны эсрэг дайны ажиллагааг шаардлагатай хугацаанд, тодорхой үр дүнд хүртэл үргэлжлүүлэх болно гэжээ.