Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Ин Гёнтой уулзав.
Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохиролцов.
Үүнд: - Эрүүл мэндийн яамд хоорондын Зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдааныг сэргээх
Уулзалтын дараагаар Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааны шинэчилсэн тохиролцоонд гарын үсэг зурж баталгаажуулав.
Тохиролцоогоор, Монгол Улсад оношлогдож, эмчлэх боломжгүй өвчний үед БНСУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй эмчлүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь чадавхжуулах зэрэг чухал асуудлыг шийдвэрлэсэн чухал уулзалт боллоо.