БРИТАНИ, ФРАНЦ, ГЕРМАН БОЛОН ӨӨР 4 УЛС ОРОН ОРМУЗЫН ХООЛОЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ХАМТАРНА

Admin
2026/03/20

Их Британи, ХБНГУ, Франц, Итали, Нидерланд, Япон болон Канад гэсэн долоон улс орон хамтран мэдэгдэл гаргаж Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Хэдийгээр хамтарсан мэдэгдэл гаргасан ч чухам ямар байдлаар хамтрах, дэмжлэг үзүүлэх талаараа одоогоор тодорхой байр суурь мэдэгдэл хийгээгүй байна.

Хамтарсан мэдэгдэлд: - Бид Ормузын хоолойгоор аюулгүй тээвэр хийх, аюулгүй байдлыг сахин хамгаалахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байна. Бид энэ тал дээр цаашид байр сууриа нээлттэй хэлэлцэхэд бэлэн гэдгийг тэмдэглэжээ.

АНУ-аас НАТО болон ЕХ-ны орнуудад хандан дэлхийн газрын тосны хэрэглээг тасралтгүй хангахын тулд Ойрхи Дорнодын бүс нутгийн нефтийн гол чиглэл болох Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгааг тэмдэглэн дэмжлэг үзүүлэхийг хүссэн.

Гэвч одоогоор Холбоотон орнууд энэхүү уриалгад нэгдэж байгаа ч чухам ямар арга замаар хэрхэн хамтрахаа тодорхой илэрхийлээгүй хэвээр байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Итали болон Герман улсууд Ормузын хоолой тийш цэргийн хөлөг онгоцнуудаа илгээх биш, харин бүс нутагт гал зогссон цагт аюулгүй байдлыг сахин хамгаалахад олон улсын талтай хамтрахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow