Францын археологичид Дижон хотын төвд явуулсан малталтын үеэр эртний Галлудын хэд хэдэн шарил олжээ. Ховор олдворуудыг Дижон хотын Жозефина Бейкерын нэрэмжит бага сургуулийн барилгын дэргэдээс илрүүлсэн байна.
Археологичид суугаа байрлалтай нутаглуулсан 5 цогцос илрүүлжээ. Өнөөдрийг хүртэл эртний Галлудын ийм шарил нийт 75 олдсоны 20-ийг Дижон хотоос олжээ.
Бага сургуулийн тоглоомын талбайгаас олсон эртний шарилууд нь 40-60 насандаа амиа алдсан 1,62-1,82 см-ийн өндөртэй насанд хүрсэн эрэгтэй хүмүүсийн цогцос байжээ.