УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР: ЭНЭ ХАВАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ИХ БАЙНА

Admin
2026/03/18

Тэрбээр "Туулын хурдны замын ажил эхэлсэн. Нийтдээ 33 км урт, зургаан орц, гарцтай, зургаан эгнээ бүхий автозам. Бид ийм төрлийн автозамыг анх удаа барьж байна. Үүнээс 10 гаруй км нь өндөр гүүрэн байгууламжтай. Доороо 20–30 метрийн өндөр тулгуур баганатай гүүрэн дээгүүр барина. Үнэ өртгийн хувьд олон улсын зөвлөх үйлчилгээний санал, зөвлөмжийг авсан. Боловсруулсан ТЭЗҮ-ийг Автозамын хөгжлийн төвөөр магадлуулж, магадлалын дүнд үндэслэн олон улсын нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулна. Мэдээж сөрөг хүчин аливаа ажлыг шүүмжлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ энэ төсөл нь Дарханы замаас ч илүү хүнд хийцтэй, ихэнх хэсэг нь өндөр гүүрэн байгууламжаар баригдана. Төлөвлөлтийн дагуу төв хэсгээр гүүрэн замаар, баруун хэсгээр далангаар явна. Тус замд байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийсэн. Гол замын трасс хойд хэсэгтээ голын даланг дагаж баригдана. Зайсангийн гүүрний зүүн хэсэгт голын эрэг дотор гүүрэн байгууламжаар явна. Мөн өндөр хүчдэлийн шугам дайрах хэсгүүдэд гүүрэн байгууламжаар давуулж шийдсэн. Энэ нь манайд өмнө нь хийгдэж байгаагүй шинэ түвшний ажил юм.

Энэ хавар бүтээн байгуулалтын ажил их байна. ДЦС-5-ын газар шорооны ажил эхэлсэн. Энэ жил бүтээн байгуулалтын ажлууд мэдэгдэхүйц ахих ёстой. Дамбадаржаагийн дулааны станцын ажил эхэлнэ. Хүннүгийн 90 МВт-ын төслийн ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ. Мөн тойрог хурдны замын тендер дөрөвдүгээр сард зарлагдана. Сэлбийн ажлууд ч урагшилж байна гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow