“ЧИНГИС АЭРЛАЙНС ЮНИТИ” АНХНЫ АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА

Admin
2026/03/17

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хүч түрэн орж ирсэн “Чингис аэрлайнс юнити” агаарын тээвэрлэгч компани анхны агаарын хөлгөө эх орондоо угтан авлаа.

2025 онд “Номин холдинг” компанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан агаарын тээвэрлэгч компани анхны ATR 72-600 агаарын хөлгөө Марокко Улсаас хүлээн авчээ. Орчин үеийн загварын агаарын хөлөг нь 70 хүний суудалтай юм. 

“Чингис аэрлайнс юнити” орон нутгийн нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг бууруулах зорилготой үйл ажиллагаагаа явуулж, орон нутгийн чиглэлд захиалгат нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангажээ.

 

“Чингис Аэрлайнс Юнити” компани 2026 оны хоёрдугаар улирлаас эхлэн Даланзадгад, Ховд, Мөрөн чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр зорьж байна.

Мөн цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон улсын чиглэлд нислэг үйлдэх, бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвартай, нэр хүндтэй агаарын тээврийн компани болон хөгжих зорилт тавин ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow