КАБУЛЫН ЭМНЭЛЭГ ЦОХИЛТОД ӨРТӨН 400-ААД ХҮН АМИА АЛДЛАА

Admin
2026/03/17

Афганистаны нийслэл Кабул хотын эмнэлэг агаарын цохилтод өртсөнөөс 400-аад хүн амиа алдан, 250 гаруй хүн шархадлаа.

Халдлагыг Пакистаны талаас үйлдсэн гэж Афганистаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хамдулла Фитрах Х хуудаснаа мэдээллээ. Халдлага орон нутгийн цагаар үдшийн 21 цагийн алдад болж, эмнэлгийн 2 мянга гаруй ор бүхий барилгын хэсэг өртсөн байна. Эмнэлэгт мансууруулах бодисонд донтсон өвчтөнүүдийг эмчилж байжээ.

Пакистаны тал халдлага үйлдээгүй гэдгээ мэдэгдэж, тэд зөвхөн Афганистаны зүүн хэсэг дэх цэргийн байгууламж руу онилж байгаа, иргэний зориулалттай объект руу цохилт хийгээгүй гэжээ. Пакистаны мэдээллийн сайп Аттаулла Тарар улсынх нь цэргийнхэн Афганистаны зүүн хэсгийн Нангархар муж дэх цэргийн объект руу цэгэн цохилт өгсөн талаар мэдээлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow