ТӨВ ТАЛБАЙД ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЧЭЭ

Admin
2026/03/17

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна.

Энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх өдөрлөгийн үеэр Монгол улсын Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг илтгэх зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин, түүнчлэн орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэргийг олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж байгаа юм.  


Өдөрлөгийн үеэр иргэд цэргийн техник хэрэгслийг ойроос үзэж сонирхохоос гадна Батлан хамгаалах салбарын архивын лавлагаа гаргах, цэргийн үүрэгтний бүртгэл хийлгэх, ҮБХИС-ийн элсэлтийн мэдээлэл, Монгол цэргийн музейн ховор үзмэрүүдтэй танилцах боломжтой. Мөн энэ үеэр цэргийн төв эмнэлгийн эмч нар иргэдэд үзлэг, зөвлөгөө өгч байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow