ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11-НД БОЛЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

Admin
2026/03/12

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны гуравдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

- “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ.

- Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно

- Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

- Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

- Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ

- Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

- Цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө

- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

- Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа

- Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна

- Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow