ЖҮЖИГЧИН ЗЕНДАЯ НУУЦААР ГЭРЛЭСЭН ҮҮ?

Admin
2026/03/18

Америкийн жүжигчин Зендаяг найз залуу Том Холандтай нууцаар гэрлэж, хуримаа хүртэл хийсэн гэсэн мэдээлэл цацагдаж шүтэн бишрэгчдийг нь гайхшруулжээ.

Цахим ертөнцөд тэдний хуримын ёслолын зураг тавигдаж, хуримын цагаан даашинзаа өмсөн аз жаргалаар гэрэлтэж байгаа жүжигчин бүсгүйн зураг хаа сайгүй тавигджээ.

Тэгвэл сүүлд тодорхой болсноор жүжигчин бүсгүй үнэндээ ямар ч хурим хийгээгүй, нөхөрт ч гараагүй болохыг жүжигчний албаны төлөөлөгч мэдэгдсэн байна.  

Зендая Том Холанд нар 2017 онд “Хүн аалз” киноны зураг авалтын үеэр танилцаж, тэднийг Холливудын хамгийн сайхан хос гэж үздэг юм. Хэдийгээр тэд олон жил хамтдаа байгаа ч албан ёсоор гэрлээгүй. Тиймээс Зендая, Холанд нар нууцаар хуримласан гэх мэдээлэл олны анхаарлыг ихэд татжээ.

Тэгвэл тэдний хуримын гэх зураг нь AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн зураг байсан нь тодорхой болжээ. Хэдийгээр хуримын “хуурамч” зурагнуудыг нийтлэхдээ “AI ашиглан бүтээв” гэсэн тэмдэглэгээтэйгээр нийтэлсэн ч мэдээллийг харж шуугисан хүмүүст тэрхүү тэмдэглэгээ ямар ч хамаагүй байжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow