"НАУРЫЗ 2026" УЛС АЙМГИЙН ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО

Admin
2026/03/18

Казахуудын үндэсний баяр болох Наурызын баяр болох гэж буйтай холбогдуулан,  Монгол улс, Казакстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит "Наурыз 2026" улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан гуравдугаар сарын 21-ний Бямба гарагийн 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно. О.Бахыт нь Баян-Өлгий аймгийнхаа баяр наадамд 10 удаа түрүүлсэн бөх юм.

Тус барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх 4 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардаж авна. Мөн үзэгчдийн дундаас гурван супер азтан тодруулах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow