“МОНГОЛ ЭР ХҮН” ҮНДЭСНИЙ III ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД БОЛЖ БАЙНА

Admin
2026/03/17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Монгол эр хүн” үндэсний III чуулган болж байна. Чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн талаар хэлэлцэж, эрэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулах санал, санаачилга гаргана.

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээх нь эр хүний жудаг, эрхэм үүрэг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, монголчууд эрэгтэй хүүхдээ эр зориг, эрдэм билиг, холч ухаан, уужуу сэтгэлтэй, тэсвэр хатуужил, ёс жудаг, чин шударга, андгай тангарагтаа үнэнч байхыг сурган хүмүүжүүлж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг “монгол эр хүн” хэмээн өргөмжилж ирснийг тэмдэглэлээ. 


Чуулганы үеэр Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Х.Лхагвасүрэн ”Эх орны дуудлага” сэдвээр илтгэл тавихын зэрэгцээ “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Монгол Улсын аварга С.Мөнхбат, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Ерөнхийлөгчийн санаачилгаар 2026-2030 онд “Эх оронч монгол” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх болсон тухай Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба танилцууллаа.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow