ЖУДОГИЙН ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭНД ЗОДОГЛОНО

Admin
2026/03/17

Гүржийн нийслэл Тбилиси хотноо 3-р сарын 20-22-нд болох “Их Дуулга” олон улсын жудо бөхийн тэмцээнд оролцохоор Монголын тамирчид мордлоо.

Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд Монгол улсаас ахлах дасгалжуулагч У. Эрдэнэбаатарын удирдлаган дор шигшээ багийн 5 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин зодоглоно.  

Тбилисийн “Их Дуулга” тэмцээний 60 кг-д ОУХМ Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, ОУХМ Ө.Жанцандорж, 73 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д залуу мастер А.Мишээл, 57 кг-д өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, -78 кг-д олон улсын хэмжээний мастер Ж.Урангоо нар  тус тус зодоглоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow