Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюун ухаан дээр суурилсан чатботын үйлчилгээ нэвтрүүллээ.
Чатботоор өмнө нь зөвхөн монгол, англи болон хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг байсан. Тэгвэл энэхүү үйлчилгээнд нэмэлт хөгжүүлэлт хийснээр энэ сараас эхлэн бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой боллоо.
Ингэснээр гадаадын болон уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн орны хэлээр 24 цагийн турш хурдан, шуурхай авах нөхцөл бүрдлээ.