Сурталчилгаа байршуулах


Ханлиг мэдиа продакшн 2020 оноос хойш улс төр, нийгэм эдийн засаг, баримтат сурвалжлага, хөрөг нэвтрүүлэг, ярилцлага, албан байгууллагын танилцуулгыг мэргэжлийн өндөр түвшинд  гүйцэтгэж ирлээ. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 500 гаруй контентыг  телевиз болон цахимаар үзэгчдийн хүртээл болгожээ. 

Бид 2025 оны 3 дугаар сараас wego төслийг эхлүүлж гадаад болон дотоодын аялал жуулчлал, уул уурхай, бизнес эдийн засаг, спортын хөгжлийг дэмжиж, нийгмийн хариуцлагын хүрээнд 20 орчим дугаар бэлтгэлээ. Үйлдвэрлэгч, бүтээн байгуулагчид, хөгжил дэвшлийн төлөөх шинэ технологи, менежментийг орчин үеийн медиагийн содон шийдэл, арга барил уламжлалт сэтгүүл зүйг хослуулж шинэлэг хэлбэрээр  бүтээлээ хийдэг. 

Энэ оны 9 дүгээр сараас Wego анализ тоймыг 3 сарын хугацаанд 7 хоног бүр тогтмол бэлтгэж цахимаар хүргэж байна. Үндэсний өв соёлоо дээдлэгч Монголын үндэсний Малчин телевиз манай мэргэжлийн контентын багийг дэмжиж, бүтээлийг маань 7 хоног бүр тогтмол түгээн хамтран ажилладаг. Тиймээс ч бид  хот суурингаар хязгаарлагдахгүй хөдөө орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг ч сурталчлах чиглэлээр ажилладаг билээ. 

WEGO төслийн багт 15-28 жилийн туршлагатай сэтгүүлч, зураглаач, найруулагч, эвлүүлэгч нар ажилладаг бөгөөд өөрсдийн онцлог давуу тал дээр суурилсан wego.mn видео контент, мэдээ мэдээллийн вэб сайтыг нээлээ. WEGO төсөл нь мэргэжлийн, чанартай, ёс зүйтэй, баримттай, тал бүрийн байр сууритай бүтээлээр ялгарах болно.  

WE GO бол  гурван өнцөг, гурван өнгө,  содон, сонин, бодит баримтад тулгуурласан шийдэл бүхий контентын баг юм.