ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МӨСӨН УУЛ ХАГАРЧ, ХЭДЭН ХЭСЭГ БОЛЖЭЭ

Admin
2026/04/22

Дэлхийн хамгийн том мөсөн уул гэж тооцогддог А23а код нэртэй мөсөн уул хагарч бутран, хэд хэдэн хэсэг болж хуваагдсан байна. Энэ талаар Туйлын бүсийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэн мэдээлжээ.

Эрдэмтдийн 40 жилийн турш ажигласан А23а мөсөн уул хагарч, жижиг хэсэг болон хуваагдаж, нийт талбайнхаа 99 хувийг алдсан байна.

Өнгөрсөн онд А23а мөсөн уул хэмжээгээрээ дэлхийд хамгийн томд тооцогдож байсан бол өнөөдөр бутарч алга болоход ойртжээ. Нэгдүгээр сард 1.3 мянган кв км талбайтай байсан мөсөн уул өнөөдөр 50 кв км талбайтай болж жижгэрээд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow