ОРОСЫН АЛС ДОРНОДЫН БҮСЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖЭЭ

Admin
2026/04/22

Оросын Алс Дорнодын бүс нутагт цаг агаар огцом хүйтэрч, их хэмжээний цас оржээ. Чита болон Ар Байгалийн бүс нутагт 4-р сарын дундуур их хэмжээний цас орсон байна. Их цасны улмаас аврагчид зам дээр гацсан машинуудыг цаснаас гаргаж, 250 гаруй хүн тусламж үзүүлжээ.

Их хэмжээний цас орж шуурснаас авто замууд цасанд дарагдаж, аврагчид онцгой байдлынхан өндөржүүлсэн байдалд ажилласан байна. Нийтдээ цасанд түгжигдсэн авто зам дагуу онцгой байдлын 56 ажилтан, 13 нэгж техник ажиллаж, хүмүүст шаардлагатай тусламж үзүүлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow