МЕКСИКИЙН ЭРТНИЙ ПИРАМИДЫН ДЭРГЭД КАНАДЫН ИРГЭН АМИА АЛДЖЭЭ

Admin
2026/04/21

Мексикийн Мехико хотын дэргэд байрлах Теотиуакан эртний пирамидын дэргэд үл мэдэгдэх этгээд галт зэвсгээр гал нээж, Канадын жуулчин эмэгтэйн аминд хүрчээ. Теотиуакан нь гадны жуулчдын хамгийн ихээр зорин очдог, ацтекийн үеийн эртний пирамид бүхий түүхэн дурсгалт газар юм.

Эндхийн нэгэн пирамидын оройгоос үл мэдэгдэх эрэгтэй гал нээж, Канадын 32 настай жуулчны аминд хүрч, өөр хэд хэдэн хүнийг шархдуулсны дотор Колумбийн хоёр иргэн, Канадын нэг, Оросын нэг иргэн байгаа гэнэ. Хэргийг үйлдсэн этгээд сүүлд амиа егүүтгэсэн байна. Хэргийн газарт мөрдөн шалгах ажил явуулж эхэлжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow