С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Admin
2026/04/20

Өнөөдөр Төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байгаа.

Хэрэв тэр өдгөө амьд сэрүүн байсан бол 64 настай байх байсан. Түүний төрсөн өдрөөр үе үеийн ардчиллын төлөөлөгчид, жирийн иргэд хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Зориггүй өнгөрүүлсэн 28 жилийн турш түүний хамтран зүтгэгчид, гэр бүл, итгэл зүтгэлийнх нь үргэлжлэл болсон иргэд түүний мэндэлсэн өдөр дурсгалын хөшөөнд нь хүндэтгэл үзүүлсээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow