МОНГОЛ УЛСЫН БАГ ААШТ-ИЙН БАГИЙН ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Admin
2026/04/20

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ӨМӨЗО-ы Ордос хотод амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаанууд явагдаж, Монгол Улсын шигшээ баг аваргын алтан медалийн эзэн боллоо.


Манай баг Д хэсгийг тэргүүлснээр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хэсгийн аваргын төлөө Киргизстаны шигшээ багтай учраа тааран 4:2-оор ялалт байгуулсан юм.

Үүний дараа Узбекистаны багийг 4:3-ын харьцаатайгаар буулган авч, алтан медалийн төлөө шалгарав.

Шийдвэрлэх барилдаанд Монголын шигшээ баг Казахстаны багийг 4:0-ээр илүүрхэн ялснаар багийн төрөлд Азийн аваргын алтан медаль хүртлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow