Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар Дулааны IV цахилгаан станцад ажиллаж, салбарын нөхцөл байдалтай танилцлаа. Тус станц нь төвийн бүсийн цахилгааны 49 хувь, Улаанбаатар хотын дулааны 55.2 хувийг хангадаг стратегийн чухал байгууламж юм. Дулааны эрчим хүчийг өртгөөс нь доогуур үнээр нийлүүлдэгээс 2025 онд 30.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Мөн 260 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Харин ирэх өвлийн бэлтгэлийг хангах хүрээнд шинэчлэл, засварын ажилд 5.5 тэрбум төгрөг, 550 тонны цаг уур үйлдвэрлэх нэмэлт зуух барихад 90.5 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай байгааг станцын удирдлагууд онцолсон юм. Ерөнхий сайд эрчим хүчний салбарыг цогцоор нь шинэчилж, тарифыг үе шаттайгаар бодит өртөгт ойртуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар цаашид татаасгүй, тогтвортой ажиллуулах зорилт тавьснаа илэрхийллээ.