УЛСЫН ХЭМЖЭЭНД 9,2 САЯ МАЛ ТӨЛЛӨЖЭЭ

Admin
2026/04/17

Өнөөдрийн байдлаар нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөөд байна. Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байна. Мал төллөлтийг бүсчлэн үзвэл баруун бүс 44.5%, зүүн бүс 38.3%, төвийн бүс 38.2%, хангайн бүс 43.1 хувьтай үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байгаа бөгөөд оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow