ЕВРОПТ СУРАЛЦСАН АНХНЫ МОНГОЛ ЗАЛУУСЫН 300 ГАРУЙ ҮЗМЭРИЙГ ДЭЛГЭЛЭЭ

Admin
2026/04/16

Монгол сурагчид Европт суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдлээ. Үзэсгэлэнд Герман, Франц улсуудад 1926-1930 онд суралцсан анхны монгол залуусын хэрэглэж байсан эд зүйлс, гар бичмэл, архивын баримт зэрэг 300 гаруй үзмэрийг олон нийтэд анх удаа дэлгэжээ. Дунд сургуулийн боловсролтой 35 сурагч явснаас 31 нь Германд, дөрөв нь Францад төрөл бүрийн мэргэжлээр суралцсан байна. Эдгээр сурагчид нь хожим Монголын төр, нийгэм, соёлын салбарт томоохон хувь нэмэр оруулсан сэхээтнүүд болсон ч улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гашуун түүхтэй. “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow