Африк тивийн Сенегал улсын нийслэл Дакар хотод залуучуудын зуны IV олимп 200 хоногийн дараа буюу 2026 оны аравдугаар сарын 31-нд “Africa welcomes, Dakar celebrates” уриан доор хөшгөө нээнэ.
Энэхүү олимпод 17 хүртэлх насны дэлхийн шилдэг 2700 гаруй залуу тамирчин 14 хоногийн турш өрсөлдөх юм. Уг наадмыг Сенегалын Дакар, Диамниадио, Сали гэсэн гурван хотод зохион байгуулахаараа онцлогтой. Мөн энэхүү наадам нь Африк тивд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
“Дакар-2026” наадамд манай улс одоогийн байдлаар спортын таван төрлөөр эрхээ аваад байна. Тодруулбал, сагсан бөмбөгийн 3х3-ын эрэгтэй баг, усанд сэлэлтийн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин, мөн жүдо, дугуй, элсний бөхөөр нэг нэг тамирчин эрхээ авчээ.