ХЯТАДЫН УХАНЬ ХОТОД РОБОТ-ТАКСИНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД ДОГОЛДОЛ ГАРСНААС ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН СААТЖЭЭ

Admin
2026/04/02

Хятадын Ухань хотод робот-таксины үйлчилгээнд доголдол гарснаас хотын авто замын тээврийн үйл ажиллагаа саатжээ. Жолоочгүй 100-аад машин хотын төвд зогссоноос гацаа үүсчээ.

Орон нутгийн замын цагдаагийн албаны мэдээллээр “системийн гэмтэл” гарснаас гацаа үүсч энэ нь цаашид жолоодлогогүй машинуудын аюулгүй байдал хир найдвартай вэ гэсэн маргааныг дэгдээлээ.

Олон нийтийн цахим хуудсаар Ухань хотод үүссэн нөхцөл байдлыг харуулсан видео бичлэгүүд тавигдаж, Apollo Go жолоочгүй таксины үйлчилгээг эрхлэгч Baidu компани доголдол үүссэн шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow