АНУ, ЯПОН УЛСУУД ДЭЛХИЙН ЭНХТАЙВАН БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТАРНА

Admin
2026/03/20

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд Японы Ерөнхий сайд Такаичи Санаэг хүлээн авч уулзлаа. Талууд энэ үеэр Ираны эсрэг Америк болон Израилийн цэргийн ажиллагаа, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах, олон улсын анхаарал татсан сэдвүүд, хоёр улсын харилцааны асуудлаар хэлэлцлээ.

Вашингтон Холбоотон улс орнууддаа хандан Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхийг хүсч, нягт хамтран ажиллах санал тавьж байгаа юм. Японы тал энэхүү саналыг хүлээн авч, энхтайван байдал хөгжил цэцэглэлтийг цогцлооход чиглэсэн Цагаан ордны тэргүүний хүчин чармайлтыг дэмжин Япон улс хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Вашингтоны уулзалттай зэрэгцэн хоёр улсын засгийн газар АНУ-ын тарифын хөнгөлөлтийн хариуд 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах Японы талын амлалтын хүрээнд нийт 73 тэрбум ам.долларын өртөг бүхий гурван шинэ бизнес төслийг танилцуулжээ.

Мөн эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор чухал ашигт малтмалтай холбоотой өөр гурван хэлэлцээр байгуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow