ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ЦАЛИН НЭМЭХИЙГ ШААРДАЖ АЖИЛ ХАЯНА

Admin
2026/03/19

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлийн холбооноос өнөөдөр /2026.03.19/ эрчим хүчний салбарынхны цалинг нэмэгдүүлэх шаардлага хэрэгжихгүй байгаа асуудлаар мэдээлэл хийв.

 Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат:

-Эрчим хүчний 2026–2027 оны хэлэлцээрийг өмнөх хэлэлцээрийн дагуу 2025 оны аравдугаар сард хийх байсан. Бид мэдэгдлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 31-р зүйлийн дагуу өгсөн боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Хэлэлцээрийн явцад албан ёсны гурав, албан бус нэг уулзалт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хэлэлцээрт оролцсон талууд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх боломжтой. Бид хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаан үүсгэсэн. Бидний тавьж буй үндсэн шаардлага бол эрчим хүчний салбарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох зэрэг нийт 12 заалт бүхий хэлэлцээрийг эхлүүлэх байсан. Гэвч одоог хүртэл тохиролцоонд хүрээгүй. Хөдөлмөрийн зуучлалын дэмжлэгтэйгээр яаманд хүргүүлсэн албан бичигт хариу ирүүлээгүй. Эрчим хүчний яамнаас үнэ тариф нэмэгдээгүй учраас цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг удаа дараа илэрхийлсэн. Хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй тул ажил хаялт зарлах нөхцөл бүрдсэн.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдийн төөлөлөл хэлэхдээ "Эрчим хүчний салбарын 2026–2027 оны хамтын хэлэлцээр нэгдүгээр сард эхэлсэн. Одоогийн байдлаар Хөдөлмөрийн хуулийн дагуу ажил хаялт зохион байгуулахаар болж байна. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2025 оны аравдугаар сарын 9-ний өдөр “Эрчим хүчний салбарын ажилтнаа сонсъё” зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уг зөвлөгөөнийг зохион байгуулсантай холбоотойгоор эрчим хүчний салбарын улсын төсөв соёлын салбарынхны улсын төсвөөс хоёр дахин бага байгааг харьцуулан мэдээлж байсан.

2026 оны улсын төсөвт эрчим хүчний салбарын төсөв 429.6 тэрбум төгрөг, соёлын салбарын төсөв 510 тэрбум төгрөг байна. Соёлын салбарын төсөвтэй нэлээд дөхсөн байна.

Эрчим хүчний салбарын нийт алба хаагчдын 80 орчим хувь нь хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Эргэн тойронд өндөр хүчдэл, эргэх механизм, өндөр даралттай орчинд ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4-т Монгол Улсын иргэн бүр хөдөлмөрийн аюулгүй, ая тухтай нөхцлөөр хангуулах эрхтэй гэж заасан. Энэ эрх ноцтой зөрчигдөж байна. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенцид адил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтнууд ижил цалин авах ёстой гэж заасан. Гэтэл Монгол Улсын алслагдсан бүс нутагт ажиллаж байгаа эрчим хүчний ажилтнууд 1.5 сая төгрөгийн цалин авч байна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow