ХОЛИМОГ ТУЛААНЫ ТАМИРЧИН Б. АЛТАНЧИМЭГ ДЭЛХИЙН ЧАНСААНЫ 7-Д ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Admin
2026/03/19

Олон улсын холимог тулааны холбооны (IMMAF) 2026 оны шинэчилсэн чансаагаар ОУХМ Б.Алтанчимэг Залуучуудын ангилалд 7 дугаар байранд эрэмбэлэгдлээ. 


One Team Fighting Center-ийн тамирчны хувьд 2024 оны Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль, 2025 оны Залуучуудын ДАШТ-ээс алтан медалийг тус тус хүртсэн билээ. Мөн 2024 оны Насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. 


Эмэгтэйчүүдийн чансааг Европ, Дэлхийн олон удаагийн аварга, Сонирхогчийн түвшинд 16-0-0 рекордтой Украины тамирчин Мария Клейн тэргүүлсэн бол удаах байранд Польшийн Юлия Глаз бичигдсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow