Н.УЧРАЛ: АН-ЫН БҮЛГИЙН ЗҮГЭЭС БИЧГЭЭР ХҮСЭЛТ, ШААРДЛАГА ОГТ ИРЭЭГҮЙ

Admin
2026/03/19

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Боловсролын сайд П.Наранбаярыг чөлөөлж, шинэ сайд нарыг томилох талаар хэлэлцэх ёстой байсан ч чуулганы ирц бүрдээгүйн улмаас өнөөдрийн чуулганы хуралдаан хойшиллоо.

Энэ талаар УИХ-ын дарга Н.Учрал "Өнөөдөр ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдаан хойшиллоо. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар ирцээ бүрдүүл. Бүлгүүдийнхээ хуралдааныг хий. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. 

АН-ын бүлгээс бичгээр хүсэлт, шаардлага огт ирээгүй. Өнөөдрийн чуулганы хуралдааныг хойшлуулж байна" гэлээ. 

АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын дарга Н.Учрал МАН-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой хэмээн үзэж буй. Учир нь намын дарга УИХ-ын даргын албан тушаалыг зэрэг хаших нь байж болохгүй зүйл хэмээн үзэж буйгаа илэрхийлээд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow