АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДАН СОГТУУРСАН ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Admin
2026/03/20

Энэ сарын 18-ны өдрийн орой албан өрөөндөө архидан согтуурсан буюу Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.4 дэх заалт, ХХҮЕГ-ын "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 12.3.13. дахь заалтыг тус тус ноцтойгоор зөрчсөн албан хаагчдад хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна



Тодруулбал, ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан 2026.03.19-ний өдөр тушаал гаргаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн цагдаагийн байгууллага дээрх дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow