ГАВЬЯАТ ТАМИРЧИН С.МӨНХЗУЛЫН НЭРЭМЖИТ ПАУЭРЛИФТИНГИЙН УАШТ ЭХЭЛЛЭЭ

Admin
2026/03/20

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.

11 дэх удаагийн классик пауэрлифтингийн шахалт, суулт, таталтын УАШТ-ий эхний өдөр өсвөр үе, залуучууд, мастер 2, мастер 3 ангилалд нийт 130 тамирчин өрсөлдөх ба маргааш тэмцээний нээлтийн ёслол болно.

Нэрэмжит тэмцээний эзэн гавьяат тамирчин С.Мөнхзул нь мастеруудын дэлхийн шилдэг өргөгч, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, ДАШТ-ий суултын мөнгө, таталтын мөнгө, нийлбэр дүнгийн мөнгөн медальт бөгөөд Монголын пауэрлифтингийн спортоос төрөн гарсан анхны нийлбэр дүнгийн мөнгөн медальтан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow