Дэлхийн таваарын бирж дээр Брент маркийн нефтийн үнэ баррель нь 114$-т хүрлээ. Үнийн өсөлт нь Иран улс Катарын Рас-Лаффан дахь эрчим хүчний томоохон цогцолбор луу халдсан явдлын дараа ажиглагджээ.
Ираны тал Израиль улсынх нь Өмнөд Парс мужийн байгалийн хийн орд газар луу цохилт өгсний дараа хариу болгон Катарын нефтийн объект руу халдсан байна.
Ираны дайнтай холбоотой нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөөр байна. Пүрэв гарагийн өглөөний байдлаар Европын байгалийн хийн үнэ 25%-иар дагаж өсчээ. Үнийн өсөлтөөс шалтгаалан Европын эрчим хүчний үнэ 2022 оноос хойш анх удаа 1МВт/цаг нь 68 еврод хүрлээ.