Г. ЗАНДАНШАТАР ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЛБАН ДААЛГАВАР ӨГЛӨӨ

Admin
2026/03/19

Иргэдийн амьдралд эдийн засгийн өсөлтийн өгөөжийг бодитоор авчирах Ерөнхий сайд Г.Занданшатар албан даалгавар гарлаа.

Тухайлбал дараах асуудлуудыг судлан шийдвэрлэх үүргийг Сангийн сайд Б.Жавхланд өглөө.

-           Гадаадын банкийг дотоодын зах зээлд нэвтрүүлэх

-           НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох

-           Орон нутагт шилжин суурьшвал ХХОАТ-ыг 15 хүртэлх сая төгрөг дотор чөлөөлөх

-           АМНАТ-ийг орон нутагт үлдээх хувийг нэмэгдүүлэх

-           Хөрөнгө оруулалтын сангийн татварыг 5 хүртэл жил чөлөөлөх

-           Төрийн худалдан авалтын тодорхой хувьд ЖДҮ эрхлэгчдийг оролцуулах

-           Туслан гүйцэтгэгчийн төлбөр барагдуулах хугацааг үндсэн гэрээнд тусгах  зэргийг үүрэг болголоо.  




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow