Гамшиг осол, аюулт үзэгдэл, гэнэтийн бүхий л үзэгдэлд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн амь бие хайрлалгүй зүтгэдэг Онцгой байдлын алба хаагчдын урамшууллыг нэмэгдүүлжээ.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 68/А62 дугаар хамтарсан тушаалаар “Амь нас, эрүүл мэндэд хохирол учрах өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталжээ.
Мөн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр агаарын хөлгөөс шүхэр болон десантаар буусан зааварлагч, шүхэрчин аврагчдад буулт тутамд 44 хувийн, гал түймрийн голомт, усны болон газрын гүнд тусгай зориулалтын хувцас, хэрэгсэлтэйгээр ажилласан тохиолдолд 15 хувийн мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан байна.
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж буй Онцгой байдлын байгууллагын алба хаагчид жилд дунджаар 4400 гаруй дуудлагаар гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 5300 орчим хүний амь нас, 233 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.