Америкийн кино академийн дээд шагнал Оскар гардуулах ёслол Лос Анжелес хотноо боллоо. Энэ жил 98 дахь удаагаа зохиогдсон нэр хүндтэй кино наадмын гол шагналыг «One Battle After Another» кино хамгийн олон төрөлд хүртлээ.
Кино наадмын шилдгүүдээ тодруулан шагнал гардуулах ёслолтой зэрэгцэн оддын улаан хивсний гоёл чимэглэл олны анхаарлыг татаж, хэн хамгийн сайхан дүр төрхтэй ирснийг хэлэлцэж байна.
Renate Reinsve
Sentimental Value киноны дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшсэн Норвегийн жүжигчин Ренате Рейнсвэ Louis Vuitton улаан даашинзаар гангарчээ.

Michael B. Jordan
Sinners кинонд тоглосон дүрээрээ Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн Michael B. Jordan улаан хивсний ёслолд Louis Vuitton-ы хар хослол өмсч иржээ. Түүний дүр төрхийг стилист Джейсон Болден бүрдүүлжээ.

Jessie Buckley
Hamnet киноны жүжигчин Ирландын од Жесси Бакли улаан хивсний ёслолд Chanel-ийн тусгай захиалгын даашинзаар гоёсон нь хамгийн гоёмсог дүр төрхөөр нэрлэгджээ.

Ann Hathaway
Оскарын шагналын улаан хивсний ёслолын хамгийн дур булаам төрхийг жүжигчин Энн Хэтэуэй цэцгэн хээтэй хар урт даашинз өмсч, Cartier-ын алмааз эрдэнийн чулуутай ээмэг зүүлтний хослолоор гангаран бүрдүүлжээ.

Teyana Taylor
Оскарын улаан хивсний ёслолын хамгийн сайхан хувцасласан оддын жагсаалтад жүжигчин Тейяна Тейлор багтаж байна. One Battle After Another кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын кино наадмын шилдэг туслах дүрийн номинацид нэр дэвшсэн тэрээр Chanel-ийн өд сөдөн оруулгатай урт даашинзаар гангарчээ.
