ГИТЛЕР, ЗЕЛИНСКИЙН ЭСРЭГ ӨРСӨЛДӨНӨ

Admin
2026/03/19

Францын хойд хэсэгт байрлах Арси-сюр-Об хот ирэх ням гарагт болох орон нутгийн сонгуультай холбоотойгоор олон нийтийн цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байна.

Учир нь хотын захирагчийн сонгуульд нэр дэвшигчид нь Гитлер болон Зелински гэх өвөрмөц нэртэй хүмүүс байгаа юм. Ирэх ням гарагт болох хотын захирагчийн 2 дахь шатны сонгуульд Шарль Гитлер (Charles Hittler) болон Антуан Рено-Зелинский (Antoine Renault-Zielinski), мөн түүнчлэн 3 дахь нэр дэвшигч болох Анни Сука (Annie Soukat) нар өрсөлдөнө.

Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн өвөрмөц нэрнээс шалтгаалан Арси-сюр-Об хот нийгмийн сүлжээнд доог тохуу, хошин ярианы сэдэв болж, “Адольф Гитлер болон Владимир Зеленский нарын тулаан” гэж яригдаж байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow